Тус компани нь эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр 2006 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 0.4-220кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч юм.

Эх орныхоо эрчим хүчний бүтээн байгуулалтад гар бие оролцон Монгол улсынхаа хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаадаа манай хамт олон бахархаж явдаг.

Бид харилцагчиддаа эрчим хүчний цогц үйлчилгээг санал болгож хэрэгцээт хүсэл шаардлагад нийцүүлэн батлагдсан норм стандартын дагуу чанартай ажил, үйлчилгээг хүргэж, харилцагчдынхаа итгэлийг бүрэн хүлээсэн, өрсөлдөх чадвартай компани болсон.